Экс Ерөнхийлөгчийн том хүү Э.Батшугар аав болоод удаагүй байгаа.Түүний танхил гэргий Т.Даариймаа АНУ-д амаржсан бөгөөд Э.Батшугар гэргийгээ төрөхөөс өмнө АНУ-д очсон байсан юм. Гэтэл аав болсныхоо баяр хөөртэй мэдрэмжээс салж чадаагүй байхад нь АТГ болон цагдаагийнхан Н.Энхбаяр болон Т.Даариймаагийн аавынх нь гэрийг нэгжиж онгичсон нь дөнгөж аав ээж болоод байсан залуухан хосуудад хүндээр туссан нь мэдээж. Хоёр жилийн өмнө болсон сүр дуулиантай баривчилгаа дахин давтагдаж Н.Энхбаярын гэргий О.Цолмонг баривчилж магадгүй байна гэсэн дуулиант асуудал эерэгээр шийдэгдэж О.Цолмон хатагтай гэртээ үлдэж том хүүгийнх нь сэтгэл тайвшран хүүхдээ эрхлүүлсэн шигээ сууж байна. Тэрбээр мэндлээд хэдхэн хонож буй шинэхэн хүнтэйгээ хамтдаа даруулсан зургаа олон нийтэддэлгэж байсан юм. Э.Батшугар гадныханы жишгийг дагаж төрөөд удаагүй хүүгийнхээ зургийг цахим хуудсаараа дэлгэж байлаа. Өдгөө түүний хүү 6 сар хүрсэн.
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна