Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Криштиан Рональду өнгөрсөн долоо хоногт Испанийн Мадрид хотноо болсон талбайн теннисний Мастерсийн цуврал тэмцээнийг үзэж сонирхжээ. Хөлбөмбөг тоглохын сацуу мэргэжлийн бусад спортын тэмцээн, уралдааныг шимтэн үздэг тэрбээр энэ удаад хүүгийнхээ хамт хүрэлцэн ирсэн байв. Аав, хүү хоёр хамтдаа дэлхийн чансааны №1, Испанийн теннисчин Рафаэль Надалийн тоглолтыг үзэж, дэмжжээ.
Энэ үеэр гэрэл зурагчдын дуран Криштиан Рональду Жуниор хүүгээс салсангүй. Царайлаг, өхөөрдөм дээр нь тунчиг ганган хүү ирээдүйд охидын зүрх сэтгэлийг эзэмдсэн сайхан залуу болох бололтой.





Дэлхийн чансааны №1, Испанийн теннисчин Рафаэль Надаль. Аав, хүү хоёр хамтдаа дэмжсэн Надаль Мадридийн тэмцээнд түрүүлжээ.

Хэнтий аймагт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ
ЗГ: Иргэнээс “Х.Нямбаатарыг шалга“ гэх мессеж ирсэн нь notification-ээр харагдсаныг мушгин гуйвуулахгүй байхыг хүсье
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ
"Агро сити" дагуул хотын дэд бүтцийн шийдлүүдийг дэмжлээ
Тавдугаар сард болох бөхийн барилдааны хуваарь гарчээ
“Хүннү хот”-ын Сэргэлэн дэд станцын бүтээн байгуулалтын ажил 95 хувьтай хэрэгжиж байна