Дуучин Адель төрсөн өдрөө Лондонд дотны найз нөхдийн хүрээнд даруухан тэмдэглэж өнгөрүүлжээ. Өнгөрсөн даваа гаригт тэрээр 26 нас хүрсэн юм. Хэдий тэрээр дэлхийн хэмжээний од ч гэлээ ердийн заншлаараа хэнд ч үл мэдэгдэм даруу байхыг эрхэмлэж, Лондонгийн Куробута зоогийн газарт 15 хүн л урьжээ.
Адель ням гаригийн үдэш Твиттерээрээ "Баяртай 25 нас минь..." гээд "Жилийн эцсээр эргээд уулзъя" хэмээн бичсэн нь шинэ уран бүтээлээ энэ оны сүүлчээр гаргаж эхлэх нь гэсэн таамаг төрүүлээд байна.
Зарим хэвлэлийн мэдээллээр бол Адель уран бүтээлдээ эргэн орж, АНУ-ын томоохон ая зохиогч, уран бүтээлчидтэй хамтран шинэ дуу гаргаж байгаа гэнэ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна