Cанхүүч мэргэжилтэй, загвар өмсөгч Х.Намуун гэх хөөрхөн царай, сайхан биетэй бүсгүй аав МУГЖ Д.Хүрлээ аавын "буян"-аар гэнэт олны танил болсон гэдэг. Ирээдүйтэй загвар өмсөгч гэгддэг Х.Намуун өөрийнхөө далд авъяасыг нээн "Тагнуулч аав" инээдмийн уран сайхны кинонд аавтайгаа хамт тоглосон билээ. Аавынхаа шийрийг хатаахаар чадварлаг жүжигчин гэдгээ батлаад байгаа тэрбээр хувийнхаа амьдрал өөрчлөлт хийсэн байна. Тодруулбал тэрбээр The one хамтлагийн дуучин Гүнчин-Иштэй хайр сэтгэлийн холбоотой болсныг сонсогч фэнүүд нь мэднэ.Уг кино дэлгэцэнд гарснаас хойш Х.Намуун, А.Гүнчин-Иш нарыг хоёр тийш болсон тухай яриа гарч байсан ч тэд элдэв тайлбар хийгээгүй бөгөөд энд тэнд хамтдаа явж харагддаг. Харин түүний найз залууг хэтэрхий эмэгтэйлэг төрхтэй, бүр ижил хүйстэн хэмээн цоллож байсан хүмүүст Х.Намуунаа "Гомо байтлаа найз охинтой болдог юмуу, битгий хүн доромжлоод байгаарай" хэмээн цахим хуудаснаа бичин өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна