Уран бүтээлээсээ хөндийрсөн дуучин Жастин Бибер Дорнын ёс заншилтай танилцахаар шийдэж хөлгийн жолоогоо Азийн зүг залаад буй юм. Хятад улсаар аялж, алдарт “Цагаан хэрэм”ээр зугаалсан Жастины дараагийн зогсоол нь Япон улс аж. Японд зочлоод удаагүй боловч Жастиныг тойрсон сайн, муу хэл ам тасрахгүй байна. Тэрээр дэлхийн II-р дайнаар амь үрэгдсэн япон цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх сүмд зочилсон нь хятадуудын дургүйцлийг ихээр төрүүлээд амжсан юм. Үүнээсээ болж Жастин албан ёсоор олон нийтээс хүлцэл өчсөнөөр энэ хэрэг тэгэс гээд намжсан. Залуу поп одын хувьд Азийн орнуудын хоорондох улстөрийн зөрчлийг мэдэхгүйгээсээ болж ийм алдаа гаргасан аж.
Гэхдээ Жастин Японд үргэлж хэрэг тариад явсангүй сайн үйл хийж, олны сайшаалыг хүртжээ. Тэрээр Японы өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт зочилж, бяцхан хүүхдүүдтэй хамт тоглосон байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна