Сүүлийн үед хууль бусаар мөрийтэй тоглоом тоглох нь ихэссэн билээ. Тэгвэл хамгийн сүүлд СБД-ийн 1-р хорооны “DHL” ресторанд иргэн, 41 настай эрэгтэй Н, 32 настай эрэгтэй Б, 28 настай эрэгтэй Б нар нь мөрийтэй “покер” тоглож байгаад үйлдэл дээрээ баригджээ. Түүнчлэн тус ресторанаас хйисэн шалгалтаар олон тооны хясаа болон, эд мөрийн баримтыг СБД-ын нэгдүгээр хэсэг хураан авчээ. Мөн Ифинити маркын машинаас дунд гарын сүх олон тооны хутга гарсан бөгөөд жолоочоос нь мансууруулах төрлийн бодис илэрсэн байна. Энэ хэрэгт эх сурвалжын мэдээлэснээр УИХ-ын гишүүн байсан хүний хүү холбоотой гэнэ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна