Мэргэжилийн дуучин биш ч, тэр бусдаасаа илүү


Нэгэн үе “Бороонд урсах нулимс”, “Ойлгооч”, “Хүлээлт” гэх дуунуудаараа рок попын ертөнцөд хүч түрэн орж ирж, залуучуудыг байлдан дагуулаад байсан “Fire” хамтлагийнхан сүүлийн үед нам жимхэн байх болсон. Сүүлийн хэдэн жилийн турш шинэ уран бүтээл хийлгүй фэнүүдээ хүлээлгэсэн тус хамтлагийнхан байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл баар, ресторанд дуулж мөнгө олдог бөгөөд энэ нь уг хамтлагийн уран бүтээлд хайртай залуусын сэтгэлийг гонсойлгодог. Өдөр болгон шахуу өнөөх л хэдэн дуугаа энд тэндэхийн шоу цэнгээн дээр дуулж явдаг хамтлагийн дуучин Даваадалайгийн хувьд хэдийгээр мэргэжлийн дуучин биш ч рок попынхоноос нэлээд өндөр үнэлгээ авдаг нэгэн.