Саяхан болж өнгөрсөн Оскарын ёслолд Кейт Бланшет уран бүтээлээрээ, өмссөн хувцас, гоёл сэлтээрээ ч гялалзаж байсан. Тэрээр “Цэнхэр жасмин” киноны дүрээрээ Оскарын эмэгтэй гол дүрийн шагнал хүртэхээ мэдсэн мэт тэр үдшийн хамгийн тансаг даашинзыг өмсч, хамгийн үнэтэй үнэт эрдэнэсээр гоёсон байв. Кейт Бланшетийн өмссөн даашинз бол Арманигийн 2013 оны загвар бөгөөд 100 мянган ам.долларын үнэтэй юм. Сваровски шигтгээтэй энэ даашинзаа төгс төгөлдөр харагдуулахын тулд тэрээр Швейцарийн алдарт “Chopard” брэндийн ээмэг, бугуйвч, бөгж зүүжээ. Түүний зүүсэн энэ хослол бүгд нийлээд 18 сая ам.долларын үнэтэй эд аж. Түүний зүүсэн ээмэг гэхэд цагаан алтан дээр 62 опал шигтгээ суулгасан бол бугуйвч нь тэр чигээрээ алмааз юм байна. 

Мэдээж энэ үнэтэй эдлэлийг Кейт худалдаж аваагүй бөгөөд түрээсээр зүүсэн юм байна. Кейт Бланшетыг Оскарын шагнал хүртэхэд “Chopard” брэндийн зүгээс баяр хүргэж, манай үнэт эдлэлээр гоёсон бас нэгэн жүжигчин Оскар хүртлээ хэмээн зарлаж байсан юм. Үнэхээр ч тус брэндийн үнэт эдлэл Холливудын жүжигчдэд аз авчирдаг мэт “Chopard”-аар гоёсон од бүр шагнал хүртдэг баримт бий.
Кейт Бланшет ийнхүү Оскарт 18 сая ам.долларын үнэ цэнэтэй эдээр гоёж ирсэн бол Шарлиз Терон 15 сая ам.долларын үнэтэй Харри Уинстоны алмаазан зүүлтээр хүзүүгээ чимсэн юм. Тэрээр улаан хивсний ёслолд 90 мянган ам.долларын үнэтэй Кристиан Диорын даашинзтай ирсэн. Энэ мэтчилэн Холливудын од бүсгүйчүүд 100 мянган хүртэлх ам.долларын даашинзыг хэдэн сая ам.долларын үнэт эдлэлтэй хослуулан Оскарт гоёдог болжээ. 

Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна