Формула 1-ийн нисгэгч Льюис Хэмилтон, дуучин Николь Шерзингер нар ирэх зун хуримлахаар болжээ. Өмнө нь Л.Хэмилтоны гэрлэх саналаас гурван ч удаа татгалзсан гэх Николь энэ удаа түүний эхнэр болохоор нэг мөр шийдсэн гэнэ. Тэд ирэх наймдугаар сард хуримаа хийсний дараа Л.Хэмилтоны Швейцарь дахь эдлэнд суурьшихаар болж байгаа аж. Таван жилийн өмнөөс болзож эхэлсэн алдарт хос хэд хэдэн удаа салж нийлж байснаас хамгийн сүүлд өнгөрсөн жил Николийг "X Factor"-ын шүүгчээр ажиллах хугацаанд нэг хэсэг тусдаа амьдарсан юм.
Гэхдээ тэд удалгүй эргээд нийлсэн бөгөөд энэ удаа амьдралаа бүрмөсөн холбохоор шийдээд байгаа нь энэ. Одоо тэд Ром хотоор аялж, амарч яваа бөгөөд Льюис Хэмилтон аяллын зургаа нийтлэхдээ Николийг эхнэр хэмээн тодотгодог болжээ. 


Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна