н.Алтанхүү хэмээх залуугийн гарт амиа алдсан гэж сэжиглэж байгаа Б.Цэдэн-Ишийн залдан шинжилгээний хариу "Гадны нөлөөгүй" гэж гарч, олныг цочирдуулсан цаг саяхан. Иймд шүүх эмнэлгийн шинжээчдийн багийг дахин томилж, задлан шинжилгээг эхнээс нь хийсэн билээ. Хоёр дахь удаагийн задлангийн хариугаар талийгаачийг архины гүн хордлоготйо хэмээсэн. Үүнтэй холбогдуулан тус хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлж буй өмгөөлөгч М.Ичинноров маргааш мэдээлэл хийнэ гэж мэдэгдлээ. Түүнчлэн тэрбээр өөрийн цахим хуудсанд "Гэр бүлийн хүчирхийллийн золиос болж, амь насаа алдсан тохиолдолд ихэвчлэн шүүх эмнэлгийн дүгнэлт нь "Хөнгөн гэмтэл, гадны нөлөөгүй" гэж гардагийг илчилсэн хэд хэдэн ноцтой баримтууд илэрч байна. Энэ тухай маргааш болох хэвлэлийн бага хурал дээр дэлгэнэ.Хохирогч Б.Цэдэн-Ишийн гэр бүлд туслалцаа дэмжлэг үзүүлж, тэр хэрэг дээр ажиллаж буй хуульчдын багтай хамтран ажиллаж буй миний биеийг мөн цагдаад эрүү үүсгүүлэхээр өгсөн талаар ч мэдээлнэ. Хүний эрхийн төлөө ажилласан 10-аад жилийн минь түүхэнд ийм явдал болж байсангүй. Шүүх эмнэлгийн хоёр дахь дүгнэлт өнөөдөр гарна" хэмээжээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна