Киприйн хууль сахиулагчид оросын олигарх Дмитрий Рыболовлийн гэргий Еленаг 25 сая долларын бөгж хулгай хийх гэсэн хэрэгт сэжиглэн саатуулсан байна. “Рыболовлеваг өнөөдөр саатуулан баривчилсан. Яг баривчилсан цагийг тодорхой хэлэх боломжгүй. Түүнийг хулгай хийсний нь төлөө баривчилсан. Одоо шалгаж байна. 24 цагийн дотор түүнийг шүүхэд дуудаж асууна” гэж киприйн цагдаагийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
Хоёрдугаар сарын 24-нд Швейцариас Кипр лүү хувийн онгоцоор нисч очсон Елена Рыболовлева одоо Лимасолагийн цагдаагийн хэсэгт саатуулагдан шалгуулж байгаа юм байна. Цагдаагийн газрын ажилтан түүнийг яг юунаас болж хэрхэн саатуулсныг тодорхой хэлэхээс татгалзсан байна.
Зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар бол түүнийг Domus Trust-ынөмчийг хулгайлсан хэмээн тэдний өмгөөлөгчийн хүсэлтээр саатуулсан бололтой. Энэ нь очир эрдэнийн шигтгээтэй 25 сая долларын үнэ бүхий бөгжний тухай яриа гэсэн үг.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна