“Hero Entertainment”-ийн “Татар ажиллагаа” кино одоогоос хоёр жил гаруйн өмнө нээлтээ хийж жүжигчид, дуучид хамтран гол дүрийг бүтээж байснаараа онцлог болсон. Тодруулбал, уг кинонд Дуучин Б.Амархүү,”Номин талст” хамлагийн ахлагч, дуучин Д.Батсүх, УДЭТ-ийн найруулагч, жүжигчин Э.Батхүү, жүжигчин Г.Эрдэнэбилэг нар гол дүрийг бүтээсэн. Тэгвэл тус киноны Колягийн дүрээр үзэгчдийг хөгжөөж чадсан жүжигчин Э.Батхүү өдгөө жүжигчнээс гадна найруулагчаар ажиллах болсон. Тэрбээр “Татар ажиллагаа” кинонд тоглож байх үедээ эхнэртэйгээ танилцаж байсан бөгөөд өдгөө нэг хүүтэй аж. Хүүдээ тус кинонд хамтран тоглосон Дуучин Амархүүгийн нэрийг хайрласан байна. Учир нь хүүгийнхээ нэрэнд өөрийнхөө нэрний хэсгийг оруулахаар шийдэж тэр дундаа Амархүү гэж нэр бичин будаанд шигшихэд дээрх нэр гарсан гэнэ. Иймээс жүжигчин залуугийн хүү өдгөө Батхүү овогтой Амархүү нэртэй болжээ. Тэрээр энэ удаа “Анхаар дотор чимээгүй” хэмээх кинонд тогложээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна