Зурхайгаар заяаны ханиа сонгосон сайд


Карьер хөөсөн эмэгтэйчүүд ихэвчлэн ганц бие, эсвэл нөхрөөсөө салсан байх нь элбэг байдаг билээ. Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл одоогийн хань америк эр Жеффригээ сонгосон түүхийг сонссон хүмүүс чихэндээ ч итгэдэггүй аж. Тэрээр Жеффрид үхэтлээ хайртай, дуртай болж суугаагүй гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрдөг гэнэ. Харин нөхөр нь өөрөө дурлаад, гэрлэх саналыг тавьсан гэх юм билээ. Түүнийг Стэнфордын их сургуульд суралцаж байхад нь Жеффри анх танилцсан бөгөөд найз нөхөрлөлийн хол¬боотой байсан гэлцдэг. Нэг өдөр оюутан Ц.Оюунгэрэл 20 ам.доллараар заяаны ханиа олох зурхай худалдаж авснаар түүний одоогийн амьдралын зам мөр эхэлсэн гэдэг. Уг зурхайд “Танд зургаа¬дугаар сарын наймны өдөр гэрлэх санал ирнэ. Тэр саналыг хүлээж авбал заяаны ханиа олсон гэсэн үг” хэмээсэн байж.