Хэзээ ч тэргүүн гудайж амьдрах ёсгүй эр хүн гэж байдаг бол “Буян” тодотголтой Б.Жаргалсайхан. Б.Жаргалсайханы анхны гэргий Б.Энхтогтох нь өндөр боловсролтой, дизайнер мэргэжилтэй чамбай “Буян” компаний бүхий л загвар дизайн, байгууллагын ерөнхий өнгө төрхийг нуруу дээрээ үүрч ирсэн хатагтай. Туйлын даруу төлөв, эгэл жирийн энэ бүсгүйн хатуу, чамбай зан ихэмсэг, онгиргон ч гэмээр нөхрийг нь хаашаа ч хөдөлгөхгүй барьж яваа нууц хэмээн ойр дотныхон нь тодорхойлдог. Харин дараагийн гэргий нь н.Сэлэнгээ хэмээх бүсгүй байдаг. Анхны гэргийг нь бодвол ил шулуун, цагаан цайлган зантай, түс тас яриатай цэвэрхэн бүсгүй байдаг. Эр нөхрийнхөө компанийн ажилд төдийлөн оролцоод байдаггүй энэ бүсгүй Б.Жаргалсайханд ханийн халамж, хайр юуг харамгүй бэлэглэдэг, тийм ч болоод тэр үү, эрхэм бизнесмэн эднийдээ ихэвчлэн тухалж амьдардаг байна. Холливудын алдарт жүжигчин Стивен Сигал Монголд айлчилж, манай томчуудыг миссүүдтэй нь хуйлруулсан зуны тэр өдрүүдэд ноён Б.Жаргалсайхан энэ гэргийгээ анх удаагаа олны өмнө ил гаргаж байсан билээ. Өөрийнх нь хэлсэнчлэн аль сайхан ааштайгийнх нь гэрт очиж хоног төөрүүлдэг хэмээн хошигнон ярьж байсан хоёр гэргийнхээ халамж хайранд чамгүй олон жил өлгийдүүлсэн жентельмэнийн зургаа дахь буюу отгон хүүхдийг залуу дуучин П.Өнөржаргал хэмээх бүсгүй төрүүлсэн хэмээх яриа нэлээдгүй газар авсан. Ийнхүү 3 эхнэрийн нүүр үзсэн ноёнтон хайрын баярын өдөр ганцаараа “A sound” хамтлагийн тоглолтыг үзсэн шигээ баярлав?
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна