Оскарын шагналт Холливудын нэртэй жүжигчин Филипп Сеймур Хоффман хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь насаа алджээ. Тэрээр ням гаригийн өглөө гэрийнхээ ариун цэврийн өрөөнөөс ухаангүй олдож, түргэн тусламж дуудахад аль хэдийнэ амьсгал хураасан байж. Гэрийнхээ хувцастай, гартаа зүү тариуртай амиа алдсан жүжигчний цогцосны хажууд геройны хоосон уут олдсоноос үзвэл тэрээр мансууруулах бодис тун хэтрүүлж хэрэглэсэн нь тодорхой байжээ.
2005 онд "Капот" киногоор Оскарын шагнал хүртэж байсан тэрээр хамгийн сүүлд "Hunger Games" цувралд тоглож, киногоо дуусгахад ердөө арваадхан хоног үлдээд байжээ. Гэхдээ киног түүний оролцоогүйгээр дуусгаж болно хэмээн кино багийнхан мэдэгджээ. 
Жүжигчин Филипп Сеймур Хоффман Мимми О Доннел хэмээх бүсгүйтэй 14 жил хамт амьдарч гурван хүүхдийн 10, 7, 5 настай гурван хүүхэдтэй болсон юм. Тэдний хамтын амьдрал өнгөрсөн намар төгсгөл болж, жүжигчин эхнэр хүүхдээ гэртээ орхиод өөрөө сарын 10 мянган ам.долларын үнэтэй хөлсний байранд амьдарч байжээ. Тэрээр хүүхдүүдээ очиж авах цагаасаа хоцроод ирээгүй учир эхнэр нь санаа зовж, найзууд руу нь хэл хүргэжээ. Үүний дагуу хоёр найз нь гэрт нь ирж үзэхэд жүжигчин аль хэдийнэ амьсгал хураасан байжээ. 







Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа