Барилгын манлай үйлдвэр “Жигүүр гранд”-ын ерөнхийлөгч Д.Баттөр ноёнтон гавьяат барилгачнаас гадна Соёлын гавьяат зүлтгэлтэн авах хэмжээний чадварлаг хөгжмийн зохиолч. Баргийн мэргэжлийн хөгжийн зохиолчдоос дутахгүй аялгуу урсгадаг тэрээр төрөлхийн хөгжмийн мэдрэмжтэй бөгөөд чөлөөт цаг, бүр цайны цагаараа хүртэл цасан цагаан төгөлдөр хуураа дарж, алжаал юугаа тайлсаар олон жилийг үдсэн. Харин сүүлийн жилүүдэд урлагт идэвхийлэн гар бие оролцох болж, “Гранд” хамтлаг хүртэл байгуулж амжсан. Ийм урлагийн мэдрэмжтэй аавын охид бүгд шахуу урлагийнхнаас гэр бүлээ сонгож байгаа нь санамсаргүй хэрэг биш гэлтэй. Охин Уянга нь “Камертон”-ын Ганаатай суусан бол ууган охин нь ДиЖей Түвшинг амьдралынхаа ханиар сонголоо. Гавьяат барилгачны ууган охиныг Халиунаа гэдэг бөгөөд хамгийн хайртай энэ охиндоо ноён Д.Баттөр “Жигүүр гранд” группээ хариуцуулж, гүйцэтгэх захирлын албанд томилоод удаж буй.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна