“Элсний нүүдэл”-ээр сураг нь алдарсан Энхцацрал


Фото модель Б.Энхцацрал нь Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Хайртай хүнийхээ гар луу гүйгээрэй”, “Kiss me” зэрэг дууны клипэнд тоглосноор залуусын харцыг булааж явсан бүсгүй. Томоохон компанийн боссууд, улстөрчдийн хүүхдүүдтэй цуг шоудаж буй зургууд нь байсхийгээд л хэвлэлийн хуудсыг чимж байсан Энхцацарал төд удалгүй харийн орныг зорьсон гэдэг. Мэдлэг боловсролдоо анхааран, загварын ертөнцөөс чимээгүйхэн холдсон Б.Энхцацрал урд хөршид амьдрахыг илүүд үзсэн бөгөөд өдгөө 26 нас хүрч яваа юм билээ. “Элсний нүүдэл”-тэй цуг сураг алдарсан сайхан бүсгүй өнгөрсөн хугацаанд бага зэрэг жин нэмж, намба суусан нь эдгээр зурагнаас тодорхой харагдах биз ээ.