АНУ-ын Лос-Анжелесийн хууль сахиулахынхан өчигдөр /I.14/ поп од Жастин Биберийн Калабасас дахь гэрт нэгжлэг хийж, мансууруулах бодис илрүүлсэн байна. Цагдаа нар Жастины гэрээс мансууруулах бодис олдсон хэрэгт дотны рэппэр Лил За нь баривчилжээ. Одоогоор цагдаа нар Жастины гэрээс олдсон мансууруулах бодисыг ямар төрлийнх болохыг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ. Чухамдаа ямар төрлийн мансууруулах бодис хэрэглэснээсээ шалтгаалаад түүнд 1-3 жил шоронд хорих ял оноох аж. Албаныхны мэдээлснээр мансууруулах бодисны хэрэгт Жастин Бибер холбоогүй гэнэ.
Лос-Анжелесийн хууль хяналтынхан Жастины гэрт нэгжлэг хийх болсон нь өнгөрсөн долоо хоногт тэд хөршийнх рүүгээ өндөг шидэж танхайрсан хэргээс үүдэлтэй гэнэ. Жастин болон найзуудынх нь танхай үйлдлийн улмаас хөршид нь 20 мянга гаруй ам.долларын хохирол учирсан аж.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар рэппэр Лил За Жастины Калабасас дахь гэрт сүүлийн хэдэн сар амьдарч байгаа гэнэ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна