Дуучин Жастин Бибер, Селена Гомез нар дахиад л хамт байх болов. 2011 оноос хойш хэд, хэд салж, нийлсэн өсвөрийн алдартан хосууд хөрш амьдрах болсноор бүхнийг шинээр эхлэхээр шийджээ. Тэднийг дахин нийлснийг баталсан зураг цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Хосууд Лос-Анжелес хотын Оакст “Segway” буюу хоёр дугуйт цахилгаан тээврийн хэрэгслээр зугаалж яваад папараццид баригдсан аж. Америкийн шар хэвлэлүүдээр Селена Жастины гэрийн ойролцоо байшин худалдаж авсан талаар шуугиж, тэднийг эргэн нийлэх гэж байна хэмээж байсан нь ийнхүү батлагдсан аж.
Үүний зэрэгцээ олны хэл амнаас залхсан Жастин Бибер дуу хөгжмөө орхиж буйгаа зарлаж, олон сая шүтэн бишрэгчдийнхээ сэтгэлийг гонсойлгоод байгаа юм. Тэрээр “Journals” нэртэй цомгоо шүтэн бишрэгчдийнхээ гарт хүргэснийхээ дараа дуу хөгжмөө орхих болсноо зарлажээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна