Оны өмнө “Алтан гадас” одонгоор шагнагдсан П.Анужин


Сүүлийн үед телевиз үзэгч¬дийн сонирхлыг хамгийн ихээр татаж байгаа нэвтрүүлэг "Мон¬гол тулгат¬ны 100 эрхэм" болсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.Уг нэвтрүүлгийг хүмүүсийн мэдэх "Херо" продакшн бэлтгэж, ар¬дын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуай хөтөлдөг. Харин түүнтэй хамт нэвтрүүлгийг хөтөлдөг бүсгүйг хүмүүс тэр бүр мэдэх¬гүй бас тэр хэрээрээ мэдэхийг хүсэх болсон нь анзаарагддаг. Хэвлэл мэдээл¬лийн зарим хэрэг¬сэл, сайтуу¬даар ч түүнтэй холбоотой мэдээлэл мэр сэр гарах болоод байгаа."Монгол тулгатны 100 эрхэм" нэвт¬рүүл¬гийн хөтлөгч, продюсер П.Анужинг Японд өндөр боловсрол эзэмшсэн, зөв хооллолтын багш гэдгээр нь мэднэ. Тэгвэл П. Анужин оны өмнө төр засагтаа хөдөлмөрөө үнэлүүлж “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаажээ.