21 настай найз бүсгүйгээ хэрцгийгээр зодож, танхайрсан хэрэг гарч нийгмийг цочирдуулсан билээ. Энэхүү хэргийн Г.Алтанхүү “жигшүүрт” этгээд үйлдсэн. Хэрэг гарсанаас хойш даруй 2 сарын хугацаа өнгөрсөн ч энэ хэрэг шийдэгдээгүй л байна. Харин энэ хугацаанд Алтанхүүгийн гэр бүлийнхэн янз бүрийн арга сүвэгчилж сууна. Цэл залуухан ,айлын ганц охиныг шороонд булсандаа тэд огт харамсаагүй мэт. Энэ хэргийн талаарх мэдээлэл сүүлийн үед илт багасчээ. Хүний эрхийн хуульч М.Ичинноров энэ хэрэг стратегийн өмгөөлөл үзүүлнэ гэж ярьсан байсан. Өөрөөр дуугарч байгаа байгууллага үнэхээр алга. Г.Алтанхүү гэгч яргачин этгээдийн ар гэрийнхэн нь бүхэл бүтэн хуульчдын баг хөлсөлж ажиллуулж байгаа бөгөөд сэтгэцийн өвчтэй, хэрэг хүлээх чадваргүй гэсэн дүгнэлт гаргуулахаар оролдож байгаа ч гэсэн мэдээлэл яваад байна. Энэ мэдээллийг үгүйсгэх арга байхгүй. Энэ хэрэг үнэн зөвөөр шийдэгдэхгүй бол үнэхээр Монголын хуулинд итгэх арга даанч алга. Харин хүний эрхийн хуульч Ичинноров өөрийн цахим хуудаснаа ийм зурвас үлдээжээ.
Энэ бол хохирогч бүсгүй Б. Цэдэн-Ишийн зураг. Тэр 21 нас ч хүрээгүй байсан. Ийм сайхан залуухан хөөрхөн бүсгүйг, хүний сайхан охин үрийг хүчирхийлэн алж, амь насыг нь авч одсонд үнэхээр гүнээ эмгэнэн гашуудаж байна. Нэгэнт амийг нь босгоод аваад ирж чадахгүйгээс хойш ядаж шударга үнэнийг хууль шүүхийн байгууллага тогтоож өгөөсэй билээ.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа