Австралийн үзэсгэлэн гоо Николь Кидман гэр бүлийн хамт


 

Паппарацчдын хувьд Оскарын шагналт жүжигчин Николь Кидманыг олж дурандана гэдэг тийм ч амаргүй. Учир нь тэр нам гүмхэн байж чаддаг оддын нэг.
 
Харин энэ удаад зурагчид Австралийн үзэсгэлэн гоог гэр бүлийнхэн хамтаар дурандаа буулгажээ. Кидман аав, ээжийнхээ хуримын 50 жилийн ойг тэмдэглэхээр төрлөх нутагтаа ирж, гэр бүлийнхэнтэйгээ баярласан байна.
 
46 настай Николийг хэвлэлүүд огт хөгширдөггүй хэмээн бичдэг бөгөөд энэ нь ч үнэний ортой болохыг түүний эдгээр зургуудаас харж болох юм.
 
Николь 10 гаруй жил ханилсан жүжигчин Том Крузээс салсныхаа дараа хэсэг хугацаанд ганц бие гунихарч явсан бөгөөд одоо бол 2 охин, дуучин нөхрийнхөө хамтаар аз жаргалтай амьдарч байгаа билээ. 
Эх сурвалж: MNEWS