“Дижитал хамтлагийн дуучин Г.Эрдэнэбилэг буюу сонсогч фэнүүддээ Эрка нэрээрээ танил авьяаслаг залуу саяхнаас нэгэн хүмүүнлэгийн ажил эхлүүлээд байгаа. Тэрбээр хүүгийнхээ ангийн нэгэн охинд туслахаар шийдсэн бөгөөд хахир өвлийн хүйтэнд өвчтэй ээжийгээ асран амьдралын төлөө тэмцэж буй түүний хичээл зүтгэлийг олонд таниулан тусламжийн гараа сунгахыг хүссэн билээ.
Энэ ч утгаараа, мөнөөх охины гэрт очиж нөхцөл байдалтай нь танилцсан бөгөөд гэрийнх нь хана хугарч, салхи нэвт үлээсэн уг газарт тогтож суухын аргагүй хүйтэн байсныг онцлоод сэтгэцийн өвчтэй ээжийгээ тэжээхийн тулд дэлгүүрээс будаа зээлэн хүмүүст зарж, олсон мөнгөөрөө багахан хоол хүнс авдаг тухайг нь сэтгэл эмзэглэн өөрийн цахим хуудаснаа бичсэн ажээ.
Түүний энэхүү санаачлагыг дэмжсэн цахим ертөнцийн найзууд болон уран бүтээлийг нь дэмжигчид уг ажилд идэвхийлэн оролцож, албан ёсны хандивын данс нээхийг санал болгосон юм. Энэ ч утгаараа, дуучин залуу маань өнгөрөгч амралтын өдөр бяцхан охинд туслах хандивын данс нээснээ зарлаж, хэдхэн цагийн дотор 170 мянган төгрөг цугларсан талаар олонд дэлгэлээ.



Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа