Дуучин Нара “халтуур” хийж яваад хөлөө хүндээр бэртээжээ


Хэдхэн хоногийн дараа 2 он солигдох гэж байгаа билээ. Баярын өдрүүд эхэлсэн энэ өдрүүдэд хамтлаг дуучид маань халтуур хийгээд ихээхэн завгүй байгаа. Тэгвэл хамтлаг дуучдыг урьж дуулуулж байгаа газрууд тайзны бүрэн бүтэн байдал, орчинг сайтар шалгаж үзэх шаардлагагүй болжээ. Учир нь дуучин Нара тайзны шатыг цөмлөн, хөлөө гэмтээж багагүй эрсдэл үүрээд байгаа гэнэ шүү. Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Одоо шинэ жилийн тоглолт энэ тэр гэж явах өнгөрсөн шүү. Баларсан нэг миа тайзтай газар дуулж байгаад шат нь цөмрөөд хөл будаа. Шинэ жил зохион байгуулж байгаа ялангуяа захиалга авч байгаа газрууд тайзаа жаахан  бодолтой хиймээр юм аа. Хавдаж, зүсэгдэж, урагдсан хөлөө хар цайгаар бигнээд хэвтэж байна Нара нь” хэмээн бичсэн байна.