Хуруу барьдаг хийлч Дээгий


Хийлч Ч.Дэлгэрцэцэг сүүлийн хэд хоног цахим ертөнцөөр уран бүтээлээсээ ч илүү алдартай болох дөхөөд байгаа. Учир нь тэрбээр саяхны нэг тоглолтын үеэр хөгжмийн панаграмм тавьж байсан нь илэрсэн бөгөөд үүнээсээ болж хэвлэлийнхэнд “Хуруу барьдаг хийлч” хэмээн хочлуулах болжээ. Сонсоход ч инээдтэй хоч зүүгээд байгаа түүнийг уг паянгаа хэрхэн тайлбарлахыг хүлээсэн хүмүүс олон байгаа гэсэн шүү. Дуучдыг “Ам баригч” хэмээдэг байсан. Гэтэл араас нь хөгжимчид орж “Хуруу баригч” хочтой боллоо. Ингээд дуучид, хөгжимчид гээд “Хийсвэр” уран бүтээлчдын буухиа тасрахгүй болохоор энэ урлагт хэн “амьдаараа” үлдэж, жинхэнэ урлагийг мэдрүүлэх юм бол доо.