Сэймон Коуллын экс бүсгүй залуухан амрагтай болжээ


Шоу ертөнцийн баян эр Сэймон Коулл тавь гарсан насандаа аав болохоор зэхэж байгаа билээ. Харин түүний экс найз бүсгүй энэ бүхэнд гуниглаж суусангүй. Удаан хугацаанд Сэймонтой болзсон телевизийн хөтлөгч 39 настай Терри шинэхэн амрагтай болж, энд тэнд хамтдаа зугаалж явах болжээ. Тэрбээр өөрөөсөө 15 насаар дүү, 23 настай загвар өмсөгч, залуухан найз залуутай болсон гэнэ. Сэймон Коулл эксдээ тун чиг нүнжигтэй загнаж, “Хеверли Хиллс”-д 3 сая фунтээр тансаг харш худалдан авч өгснөөс гадна бэлэг болгон 6 сая фунтийг нэр дээр нь шилжүүлсэн хэмээн Сэймоны дотны найз ам алджээ.