“Галзуу хурд” киноны гол дүрийн жүжигчин, од Пол Волкер өнгөрсөн 11-р сарын 30-ны өдөр автын осолд орж амиа алджээ. Дэлхий дахинаа олон мянган шүтэн бишрэгчтэй болсон, чадварлаг жүжигчин эр маань 40 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бөгөөд тэрээр нас барах үедээ Лос-Анжилес хотноо найзтайгаа хамт машинаар зугаалж явсан байна.
Гэвч Пол Волкер тухайн үед жолооны ард сууж яваагүй бөгөөд түүний дотны найз жолоо барьж явсан гэнэ. Тэд хэт хурдтай давхиж байсан тул осол маш хүчтэй болж тэдний сууж явсан парше загварын машин бараг л юу ч үгүй болтлоо чихэгдсэн байна. Жолоо барьж явсан хүнийг Полын дотны найз Рожер Родас байсан гэх таамаг гараад байгаа бөгөөд тэр архи хэтрүүлэн хэрэглэсэн байсан гэсэн ч мэдээлэл цацагдаад байна.
Алдарт жүжигчин ийнхүү гэнэтийн үхлээр хороог орхисон бол түүнтэй хамт явсан найзых нь бие маш муу эмнэлэгт байгаа аж. Одоогоор цагдаагийн ажилчид ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хэргийн шалгалт, мөрдөн байцаалт дууссаны дараа тодорхой мэдээлэл өгөх талаар Лос-Анжилес хотын цагдаагийн газраас мэдэгджээ.
Сонирхуулахад, Пол Волкерийн тоглосон хамгийн сүүлчийн кино болох “Hours” киноны нээлт энэ сарын 13-нд болох юм байна. Мөн түүний шүтэн бишрэгчид осол болсон газрын ойролцоо түүнд эмэгнэл илэрхийлэн лаа асааж, цэцэг өргөж эхэлсэн байна.
Б.Жаргалан: Ажил, амьдралын хуваариа цахилгаан хязгаарлалтад тааруулдаг боллоо
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг ашиглалтад оруулснаар импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлоно
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна