Алдарт “Maroon 5″ хамтлагийн гоцлол дуучин Адам Левинний “People” сэтгүүлээс гаргасан санал асуулгаар 2013 оны хамгийн секси эрээр шалгарсан байна. 34 настай дуучин эр энэ тухайгаа сонсоод “Секси залуугаар шалгарна гэж зүүдэлж ч байсангүй. Би эхлээд надаар тоглож байна гэж бодсон. Гэтэл энэ бүхэн үнэн байж. Одоо гэр бүлийнхэн болоод ойр дотныхон маань ойрын 20 жилдээ тоглоом шоглоом болгож ярина даа. Гэхдээ энэ бол хүмүүсийн дурта сэдвийн нэг шүү дээ.” гэсэн байна. Харин түүний найз бүсгүй сахиусан тэнгэрүүдийн нэг Бехати Принслу сүйт залуугаа хамгийн секси эрээр шалгарсныг сонсоод баахан инээсэн гэнэ. Сонирхуулахад, People сэтгүүл 1985 оноос эхлэн оны хамгийн секси залуу, бүсгүйг тодруулж ирсэн бөгөөд хамгийн анх жүжигчин Мел Гибсон шалгарч байжээ. Харин 2012 онд мөн л жүжигчин Чаннинг Татум шалгарч байсан байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна