МакКартнигийн бооцоо


“Битлз”-ийн алдарт дөрвөлийн нэг Пол МакКартни саяхан Японд аялан тоглолт хийсэн билээ. Зургаан жил завсарласны эцэст өнгөрсөн аравдугаар сард гаргасан түүний “New” цомог Японы хит чартын хоёрдугаарт бичигдсэн бөгөөд худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 23 мянган хувь борлогджээ. Японы өдөр тутмын сонинд мэдээлснээр настай МакКартни цомог нь хитүүдийн топ 10-т багтсан 70-аас дээш насны анхны уран бүтээлч нь МакКартни болсон гэнэ. Тэрбээр өдгөө 71 настай билээ.

Шинэ цомгийн хүрээнд дэлхийг тойрох “Out There!” аялан тоглолт хийж яваа тэрбээр энэ сарын 9-нд Японд очжээ. Ингээд тэнд гурван өдөр тоглосон байна. Хамгийн сонирхолтой нь Пол МакКартни Осака хотноо тоглосны маргааш эхнэр Нэнсигийн хамт Японы мэргэжлийн сумогийн кюүшю башёг үзэж сонирхсон бөгөөд башёгийн тав дахь өдрийн барилдаанд тухлан саатсан тэрбээр мөн бооцоо тавьж, МакКартнигийн анхны бооцоог ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж авсан тухай мэдээлэл Японы хэвлэлүүдийн нүүрийг чимж байна.