Vogue 12 сар


Vogue сэтгүүлийн 12 сарын дугаарт загвар өмсөгчөөс кино жүжигчин болсон Emily Ratajkowski зургаа нийтлүүлсэн ба Хаан Ширээний төлөөх тэмцэл киноны луутай охин Emilia Clarke сэтгүүлд хүн бүхний хайртай луун охин байх ямар байгаа тухайгаа ярьсан байна. Оскарын шагналт жүжигчин Anjelica Huston өөрийн амьдралын тухай ном бичихээр болсон, сэтгүүлээс бүсгүйчүүдэд зориулан өвлийн улиралд ямар дотуур хувцас худалдан авах ёстойг зөвлөсөн нийтлэл гээд олон зүйлийг багтаажээ.