Баянгол дүүргийн экс засаг дарга Л.Амгаланг уншигчид маань сайн мэдэх биз ээ. Авилгал авлаа,ажлаа муу хийлээ, ажлаасаа халагдлаа гээд л нэг хэсэг Амгалангаар амьсгалж байсан гэлтэй. Тэрээр төрийн ажлыг нэг их сайн хийгээгүй хэмээн түүнийг мэргэжил нэгт нөхөд нь дүгнэдэг. Ийнхүү ажил нь эмх замбараагүй байдагтай адил,түүний хувийн амьдрал ч гэсэн тийм ч эмх цэгцтэй бус гэнэ.40 гарсан энэ насандаа 4 нь ч эрийн цайг чанасан дарга хэзээ заяаны ханьтайгаа учрах бол. Л.Амгалан ажлын гараагаа Хэнтий аймгийн Мөрөн сумын ерөнхий зоотехникчээр эхэлсэн. Анхны гэр бүлийн хүн болох Хишигдэлгэртэйгээ Хэнтийд гэр бүл болсон байдаг. Анхны бизнесээ Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дэргэд ТҮЦ ажилуулснаар эхэлсэн. Улмаар нөхөр хүүхдийн хамт хотод шилжин ирж дараа нь нөхөр Хишигдэлгэр нь цус харвасны дараагаар хоёр тийш болж салсан. 1990-ээд оны эхээр бусдын адилаар Бээжин-Москва руу ганзагын наймаанд явж эхэлсэн байна.Энэ үедээ хоёр дахь нөхөр буюу арван жилийн найз Дугаржавтай гэр бүл болжээ. Дугаржав нь Нийслэлийн Засаг дарга, Ерөнхий сайд асан Ж.Наранцацралттай дотнын найз нөхөд, нэг ангийн хоёр, Засгийн газарт зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Хэнтийд МАХН-ын хороонд зааварлагч, эмэгтэйчүүдийн зөвлөлд ажиллаж байсан Л.Амгалан дарга гэнэтхэн үзэл бодлоосоо ухарч хувийн эрх ашгийг харж АН-д элсэв.Улмаар Ж.Наранцацрапт агсныг Засаг даргаар ажиллаж байх үед хоёр дахь нөхрийнхөө татаасаар 1997-2002 онд “Улаанбаатар сан”-гийн даамал, гүйцэтгэх захирлаар ажиллаж байв. Улмаар Л.Амгалан дарга гурав дахь гэр бүлээ зохиосон байна. Одоо дүүргийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга Зоригтой хамтран амьдарч байгаа гэдгийг дүүргийнхэн ярьж байгаа төдийгүй ИТХ-ын төлөөлөгч, Н-тэй дотно харилцаатай тухай жиг жуг яриа гадуур тархжээ.Өнгөрсөн зун АНУ, Вьетнамаар Н-тэй хамт зугаалж, Монголын энергийн төвд хамт олонтойгоо очихдоо мөргөл хийж буй залуутай олны өмнө ил цагаан тэврэлдэж олны нүдний зугаа болж байсан тухай хүртэл бүгд л ярих юм байна шүү дээ. МАХН-аас АН-д буцаад МАХН-даа буюу одоо МАН-ын гишүүнчлэлтэй яваа Л.Амгалан дарга “нам солих, нөхөр солих” гэдгийг үзүүлээд өгдөг нэгэн ажээ.
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна