Дэвид Бэкхэм хурд хэтрүүлснээс болж, осол гаргажээ

Admin
24 минутын өмнө

Өнгөрсөн баасан гаригт Дэвид Бэкхэм Беверли Хиллс дахь гэрийнхээ ойролцоо автомашины осол гаргасан байна.
 
Тэрбээр хар өнгийн “Range Rover Sport” машинтайгаа хөдөлгөөнд оролцож явахдаа хурд хэтрүүлснээс урьдаа явсан эмэгтэй жолоочтой машиныг хүчтэй мөргөсөн гэнэ.
 
Энэ үед Дэвидийн хажууд том хүү Брүүклин нь сууж явсан бөгөөд аав, хүү хоёр замын цагдаа иртэл машиндаа дуулгавартай суун хүлээсээр ослын талаарх мэдүүлгээ өгчээ.
 
Дэвид тус машинаа 2010 онд 76.195 ам доллараар худалдаж авч байсан бөгөөд өөрийн болон хүний эвдэрсэн машиныг засуулахад багагүй мөнгө зарцуулах нь тодорхой юм.
 
Энэ осол аав, хүү 2-ын хувьд анхны тохиолдол биш бөгөөд 2011 онд Лос-Анжелосын түгжрээтэй зам дээр “Cadillac Escalade” машинтайгаа явж байхдаа мөн л осол гаргаж байжээ.