“Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ гэх нэрийг сонсоогүй, дуулаагүй хүн үгүй биз. Хөрөнгө чинээгээр дээгүүрт бичигдэх манай толгой баячуудын нэг тэрээр их хурлын гишүүн болж, улмаар Батлан Хамтгаалахын сайдын суудалд заларсан бөгөөд хөрөнгө мөнгөнийхөө хүчээр эрх мэдлийн хүрээгээ ч тэлээд авсан. Бусад бэлтэй эрхмүүдийн адилаар сайхан бүсгүйчүүдтэй нэр холбогдож явсан тэрээр хожим Г.Ганцэцэг хэмээх нугараач бүсгүйтэй дэр нэгтгэж ихэр охидын аав болсноор элдэв хайрын асуудалдаа нэг мөр цэг тавьсан гэж хэлж болно. Энэ ноёнтны өмнөх амьдралаас үлдсэн ууган хүүг нь Б.Билгүүн гэдэг. Аавынхаа нэрийг аар саархан асуудлаар олонтоо гаргаж байсан энэ залуу бас ч үгүй хөдөлгөөнтэй, шоу цэнгээнд дуртай нэгэн. Хүлгийн сайныг унаж, хүүхний сайхантай уулзаж явсан тэрээр нэг хэсэг Халиун гэх хөөрхөн бүсгүйтэй ихэд дотно найзалж байсан. Хувийн амьдралаа олноос ихэд нууцалдаг Б.Билгүүнийг найз бүсгүйгээ харь оронд амаржуулж, аавыгаа өвөө болгоод амжсан гэдэг боловч тэрээр энэ талаарх мэдээллийг тодорхойгүй хэвээр үлдээж одоог болтол нууцалж буй. Саяхан тэрээр хэсэг хүмүүстэй маргалдаж, гар зөрүүлсний улмаас нармайгаа нээлгээж, ааваасаа ч аваагүй “Ухамсрын шанаа”-г хөндлөнгийн хэн нэгнээс хүртсэн бололтой.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна