“Miss Mognolia-2005” тэмцээний тэргүүн байрын шагналт мисс Б.Гантогоо олон улсад нэр хүндтэй томоохон тэмцээнүүдэд амжилт гаргаж явсан бүсгүй. Дэлхийн мисст өрсөлдсөн сайхан бүсгүйчүүдийг эх орондоо урьж, хүмүүнлэгийн үйлст уриалсан тэрбээр Мисс, аялал жуулчлалын холбоог байгуулан амжилттай ажиллаж байгаа. Мисс Гантогоогийн хувьд хувийн амьдралдаа анхааран сайхан ханьтай, хөөрхөн хүүтэй болсрн билээ. Тэгвэл мисс бүсгүй маань одооноос ажилдаа шургуу орохоор шийджээ. Мэргэжлийн моделиудын ширүүн өрсөлдөөн дунд зохион байгуулагдсан “Miss and Model” фестиваль өнгөрсөн амралтын өдүүдээр болж өнгөрсөн. Тэгвэл тус наадмын гадаад харилцаа буюу, гадны оронлуу тэмцээнд явах эрхийг Мисс, аялал жуулчлалын холбооны тэргүүн Гантогоо хариуцан ажиллажээ. Шагналтууд эхнээсээ ажилдаа орж эхэлсэн бөгөөд модель Билгүүнзаяа Солонгос улсыг зорьсон байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна