Бээжингийн олимпийн рингнээс алтан медальтай бууж, эх орондоо ирмэгц нисэх онгоцны буудалд бяцхан охиндоо аваргын алтан медалиа зүүж өгч байсан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Э.Бадар-Ууганых бүл нэмсэн билээ. Аваргын эхнэр Азжаргал амаржиж, хосууд хүүтэй болсон байна.Тэдний том охин Нандин ирэх намар сургуулийн босго алхаж том эгч болсон бол бага охин нь хоёр нас хүрч буй юм. Өхөөрдөм хоёр охины аав Бадраа хүүтэй болж, гэр бүл дотроо ханьсах “эр хүн”-тэй болсондоо тун баяртай байгаа нь мэдээж.Олимпийн аваргадаа болон түүний хайрт гэргий, хөөрхөн дүүтэй болсон хоёр охинд нь аз жаргал, сайн сайхныг хүсч байна.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна