МУГТ Б.Наранбаатар 10 насаар дүү эхнэрийн хамтаар анх удаа


Эх орныхоо далбааг дэлхийн тавцанд олонтаа мандуулж, элэг нэгтнүүдээ баярлуулж байсан гавьяат тамирчин Б.Наранбаатар “дурлалын гурвалжин”-д орооцолджээ. Нэр алдар, эд хөрөнгөтэй болоод ирэхээрээ хүнд хэцүү үед нь тулж түшиж явсан ханиа голж, залуухан хүүхнүүдэд хөл алддаг олны танил хүмүүсийн цувааг мань эр залгаж байгаа бололтой.Лондонгийн олимпийн наадамд оролцож ирснийхээ дараа зодог тайлах шийдвэр гаргасан түүнийг салбарын сайд нь спортын их гэр бүлээ удирдаж, хөгжүүлэх том итгэл хүлээлгэсэн билээ. Гэтэл хөлс хүчээ шавхан байж босгосон их амжилт, хайр итгэлээр дүүрэн гэр бүлээ умартсан эрхэм гавьяат маань өөрөөсөө арван насаар дүү бүсгүйтэй амраглаж эхэлжээ. Улмаар эхнэр, хоёр хүүхдээ орхиод нялх амрагаа сонгосон Б.Наранбаатар тансаг хауст төвхнөсөн бөгөөд залуу эхнэр нь түүнд хөөрхөн охин төрүүлж өгчээ.Гавьяат тамирчны нялх амраг нь хамтдаа авахуулсан зургаа найз нөхөддөө гайхуулж, охин нь аавтайгаа туйлын адилхан гэдгийг байн байн дурсдаг гэнэ лээ. Харин арван насаар ах боловч амрагийн хувьд дажгүй гэж үнэлсэн эрхэм нөхрөө тэрбээр хуучин эхнэртэйгээ уулзчих вий гэж битүүхэндээ айдастай явдаг сурагтай.