Swarovski брэндийн шинэ нүү царайгаар загвар өмсөгч Миранда Керр ажиллах болжээ. Рекламны зураг авалтыг Их Британийн нэрт гэрэл зурагчин Ник Найт гүйцэлдүүлсэн гэнэ.
Тэдгээр гэрэл зургууд дээр Миранда бүсгүй хөнгөн хэлбэрийн оо энгэсгээр нүүр амаа будан нэр хүндтэй брэндийн ээмэг, бугуйвч, бөгж болон зүүлтийг зүүсэн харагдана. Бүхэлдээ бол гэрэл зургууд маш эмэгтэйлэг агаад донжлог болжээ.
Миранда Керр энэ оны эхээр Victoria`s Secret-тэй гэрээ байгуулах татгалзаж, гэр бүлдээ ахиу хугацааг зориулахыг хичээсэн билээ. Түүнийг Victoria`s Secret-ийн сахиусан тэнгэрүүдийн тооноос хасагдахад загвар өмсөгчийн замнал нь уруудаж эхэллээ гэж хэвлэлүүдээр дүгнэж байсан ч хэдэн сарын хугацаанд Миранда Керр улам нэр хүндтэй болж чадсан юм. Сурталчилгааны кампанит ажил 11 дүгээр сард нээлтээ хийнэ.
Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 5.9, өмнөх 7 хоногоос 0.7 хувиар нэмэгджээ
Л.Хосбаяр: Нийслэлийн Архивын газар архивын зориулалтын байргүй учир хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирсэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 80 хувьтай байна
ЦЕГ: 3 тэрбумын үнэлгээтэй 15 төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлсэн
Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 48 цаг саатуулжээ
Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна