“Никитон” хамтлагийн Батчулуун сул,нэвсгэр хувцасанд дурлах болжээ


Олон шүтэн бишрэгчтэй "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулууны хийж буй уран бүтээл жилээс жилд улам л хит болсоор байгаа. Түүний өвөөг Г.Жамъян гэдэг бөгөөд Төрийн их хуурч, морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, төрийн соёрхолт хүн гэдгийг хүн бүр андахгүй. Харин аавыг нь Ж.Батсайхан гэдэг ба нэгэн үеийг байлдан дагуулж байсан “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхдагч гишүүн юм. Харин урлагийн ертөнцөд үе дамжин зүтгэж буй энэ гэр бүлийн үргэлжлэл нь мэдээж бидний мэдэх “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун болж байна.