“Эра” гийн Д.Эрдэнтуяагийн гарын ганц шавь гэгддэг байсан мисс М.Мөнхжаргал “New face” наадмын тэргүүн байр эзлэн олны танил болж байсан намтартай. Жижигхэн биетэй ч часхийсэн амбицтай М.Мөнхжаргал Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр дүүргэж, нэг хэсэг телевиз, сэтгүүлзүйгээр “занималдсан”. “Өнөөдөр” сонин дараа нь “Боловсрол” телевизэд хөтлөгч хийж, Дэлхийн миссийн тэмцээнээс хүртэл сурвалжлага хийж сэтгүүлчийн ур чадвар харуулж байгаад таг болсон нь хувийн амьдралдаа анхаарал тавьсантай нь холбоотой. Загварын цуутай бүсгүйчүүдийн нэгэн адил нэг хэсэг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатын хүүгийн найз бүсгүйгээр тодорч, тун ч халуун дотно хамтдаа авахуулсан зураг нь хэвлэлээр нэг гарч байсан залуу насны задгай намтар ч түүнд бий. Харин амьдралынхаа ханиар УИХ-ын гишүүн асан Ц.Дэмбэрэлцэрэнгийн хүү Д.Мөнх-Эрдэнэ хэмээх залуу тодорсон. Хосууд 1 охинтой бөгөөд, саяхан хүүтэй болсон. Энэ удаа мисс Мөнхжаргал амаржсанаасаа хойш анх удаагаа манай дуранд.
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна