Өчигдөр орон даяар ахмадын баярыг нижгэр сүртэй тэмдэглэж, тэр ч бүү хэл аравдугаар сарыг ахмадын сар болгон зарлалаа. Энэ хүрээнд ахмадуудад өргөн барих томоохон хэмжээний тоглолт УБ Паласт зохион байгуулагдаж ардын жүжигчин, гавъяат цолтнууд эх орондоо хийж бүтээсэн ажил амжилттай ахмадуудад уран бүтээлээ хүргэсэн. Энэ үеэр 20 дугаар зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нар ая дуугаа өргөсөн бол залуу уран бүтээлчдийг төлөөлөн Б.Болд Э.Чулуунчимэг нар мөн ахмадуудыг баярлуулан дуу хуураа дээжиллээ. Гавъяатуудын дунд хоёулахнаа залуу уран бүтээлчид нь байсан болоод ч тэр үү Б.Болд Э.Чулуунчимэг нарыг ахмадууд алга ташин хүлээн авч, ихээхэн урам зориг хайрлалаа. Зарим нэг нь 20 дугаар зууны манлай С.Вандан Д.Дуламсүрэнгийн араас 21 дүгээр зууны манлай хос дуучин болохыг ерөөж сууна гэнэ шүү. Ямартаа ч хоёр тийш болсон хэмээн хэвлэл мэдээллийн бай болоод байгаа залуу хосууд тоглолт, шинэ уран бүтээл гээд завгүй яваа гэдгээ энэ өдөр ч ийнхүү харуулсан юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна