Хэвлүүхэн яриатай, хэрсүү хүүгийн дүрд буюу “Шинэ үсгийн багш”-д 15-хан настай тоглож байсан хүү том эр болжээ. 13 жилийн дараа дахин цэнхэр дэлгэцнээ ирсэн тэрбээр энэ удаад "Гэр" уран сайхны кинонд нэлээд нас тогтсон эрийн дүр бүтээсэн харагдсан. Хар багаасаа л дэлгэцийн урлагт хөл тавьсан “Шинэ үсгийн багш” Б.Гарьд, зохиолч найруулагч Б.Бадар-Ууган агсны нэрэмжит радио телевизийн сургуулийг найруулагч мэргэжлээр төгссөн гэнэ лээ. Түүнийг "Гарьд магнай" киноны найруулагч Ж.Бунтар агсны хүү гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Аавынхаа мэргэжлийг өвлөн авсан авьяаслаг залууг багаас нь мэдэх урлагийнхан "Б.Гарьд ч аавынхаа шийрийг хатаах сайн найруулагч болно доо" хэмээн ам сайтай байдаг гэсэн шүү. Харин одоо тэрбээр “Star” нэртэй шинэ телевизийн продюсерээр ажиллаж буй. Хувийн амьдралынх нь тухайд тэрбээр “SBN” телевизийн хөтлөгч Ц.Үүрцайхтай амьдралаа холбож, саяхан бүл нэмсэн билээ.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна