Далны ясан сийлбэр бүтээлээрээ гадаад дотоодод үзэсгэлэнгээ гаргаж явсан дуучин Т.Баттогтох “Эвийн түшигтэй анд минь”, “Сумын овгор” дуугаараа олонд танигдсан нэгэн. Нэг хэсэг уран бүтээлээрээ амьдралаа залгуулж байсан ч, далны ясан сийлбэр хийж эхэлсэн цагаас хойш түүндээ анхаарал хандуулаад завгүй болсон гэдэг юм билээ. Харин сүүлийн хэдэн жилд Шведийн алдарт “Орифлэйм” фирмийн сүлжээний бизнес эрхэлж яваа дуучин залуу маань эрдэнийн өргөмжлөлтэй захирал болтлоо дэвшжээ.
Тэр ч байтугай, гоо сайхны бараа сурталчлан борлуулах ажилд эхнэртэйгээ хамт зүтгэсний хүчинд бага оврын жийп машинаар хүртэл шагнуулсан байдаг. Машиных нь хажуу бөөрөн дээр “Орифлэйм” гэсэн бичиг байдаг ч, мань эр үүгээрээ ихэд бахархан давхидаг гэсэн. Хөдөөний царайтай хэмээх хотын хүүхнүүдэд өөлөгдөж явсан дуучин эр одоо гоо сайхны бараа бүтээгдэхүүн борлуулдаг юм гэсэндээ өөрийгөө нэлээд сайн торддог гэнэ лээ. Ийнхүү тал бүрийн авъяастай Баттогтох гэргийн хамт манай дуранд өртлөө.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна