Женнифер Энистоны хувьсал


Нэгэн үе Холливудын сайхан залуучуудын нэг Брэд Питтын эхнэр явсан жүжигчин Женнифер Энистоны гадаад үзэмж, стиль имиж цагийн аясыг даган хэрхэн өөрчлөгдөн хувьссаар ирснийг сонирхцгооё. Женнифер Энистон 1969 онд Калифорнид жүжигчний гэр бүлд төрсөн байна. Эцэг эх хоёр нь хоёулаа жүжигчин мэргэжилтэй байсан нь Женниг багаас нь урлагт дуртай, хайртай нэгэн болгон хүмүүжүүлжээ. Тэрээр үргэлж л бусдын анхааралд байдаг нэгэн. Тиймээс ч олны анхааралд байдаг алдартай од маань бусдад үргэлж сайхан харагдахын тулд гоолиг бие, үзэсгэлэнт царайгаа залуу чигээр нь хадгалан үлдэхийг байнга хичээдэг бөгөөд өдгөө 44 настай хэдий ч залуухан халуухан харагддаг хэвээр.
 

 

Тэрээр 2005 онд Брэд Питтээс салснаас хойш олон эртэй нэр холбогдож байсан ч Жастин Терутай жил гаран үерхсэний эцэст сүй тавьсан юм.