Өөрийн гэсэн өвөрмөц стиль, дэгжин гангараараа үргэлж бусдаас ялгардаг гэрэл зурагчин Г.Дакшагийн “неон” гоёлыг бид энэ удаад онцоллоо. Түүнийг гэрэл зурагчин David Ganba гэдэг нэрээр нь урлагийнхан андахгүй. Учир нь тэрбээр рок, попынхоны нэлээдгүй олон цомгийн нүүрийг хийсэн бөгөөд хамгийн сүүлд л гэхэд Төрийн соёрхолт дуучин Д.Болдын “Монгол поп 1, 2” цомог, календарийн гэрэл зургийг дарсан юм. Мөн тэрбээр АПУ компанийн алдарт календарийн гэрэл зургийг мөнхлөгч. Тэрбээр сүүлийн үед гэрэл зургийнхаа хажуугаар өөрийн хоббиг хөөн цахилгаан дугуй, мопед урлах болсон юм. Г.Дашка санаа, сэтгэл нийлсэн хэсэг нөхдийнхөө хамт энэхүү төслөө эхлүүлсэн бөгөөд эх дэлхийн бохирдол, утааны эсрэг монголы хүний оюун ухаан, ур чадвараар бүтээсэн цахиалгаан дугуй, мопедоо танилцуулаад удаагүй байгаа юм. Харин энэ удаад тэрбээр “неон” ногоон унаагаар гангарчээ. Үргэлж этгээд хувцаслалт, содон төрхөөрөө бусдаас ялгардаг түүний энэ өдрийн гоёл Европын хэд хэдэн томоохон улсын дэлгүүрүүдэдэ өөрийн нэрийн брэндийг нийлүүлдэг монгол дизайнер М.Цолмандахын дэлхийн загварын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөж эхлээд буй “Tsolo Munkh” брэндийн ороолт, өмд байлаа. Зургаан давхар тэлээ, гялтгар гадаргуутай нарны шил, неон бугуйвч, товруутай хар гутал, савхин хүрэм, дэгжин жакетыг хослуулсан түүний гэрэл зургийг хүргэе.
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна