“Тв коктейль” хамтлагийн жүжигчин Цолмонбаяр гэх бие жижиг ч “бэлчээр” томтой залууг мэдэхгүй хүн ховор. Тэрээр сүүлийн үед өөрийнхөө намхан нуруугаар багагүй бахархах болсон гэнэ. Учир нь тэрээр саяхан нэгэн телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Одоо ер нь намхануудын эрин үе ирээд байгаа шүү. Улсын маань Ерөнхийлөгч ямар хүн байгаа билээ. Тэгээд л ойлгочих” хэмээн хошигнож байсан. Гэхдээ ирээдүйд мэдээж намхан нуруу “хол явахгүйг” мэддэг тэрээр өөрийн удмаа өөрчлөхийн тулд өндөр бүсгүйн эрэлд гараад байгаа гэсэн. Түүний хэтийн төлөвлөгөөнд метр 90-ээс дээш өндөртэй бүсгүй багтаж байгаа аж. Тиймээс ерөнхийдөө загвар өмсөгч юм уу, сагс, гар бөмбөг тоглодог бүсгүйчүүдээс л сонголтоо хийх боломжтой юм. Мөн тэрээр хэзээ нэгэн цагт боломж олдвол дэлхийн од Бионсетэй болзохыг битүүхэндээ мөрөөдөж явдаг гэнэ лээ. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морио гэж. Түүний энэ мөрөөдөл хэзээ нэгэн цагт биелэх ч юм билүү хэн мэдлээ.
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ
С.Бямбацогт: Хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж, асуудалд үзэмжээр хандсан албан тушаалтанд хариуцлага тооцуулна
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна