Тэр үнэхээр үзэсгэлэнтэй

Admin
15 цаг 15 минутын өмнө

Монголын хамгийн үнэ хүндтэй, өндөр ханштай хөтлөгчдийн нэг нэвтрүүлэгч С.Чимгээ. Унаган орос хэл, цэвэр бритиш аялгатай англи хэл, загварынхантай эн зэрэгцэх бие хаа, царай зүс энэ эрхэмсэг хатагтайд цогцолж чаджээ. Багагүй хугацаанд айл гэрийн хойморт урилгагүй зочилж, эх орны өнцөг булан бүрт болж буй үйл явдлыг цаг алдалгүй хүргэхдээ нэвтрүүлэгч, хөтлөгч гэх мэргэжлийн стандарт, өндөр босгыг бий болгосон нь түүний давуу тал. Тиймдээ ч борооны дараах мөөг шиг олширсон энэ олон телевизүүдийн хэл яриа хазгай, өнгө зүс дорой нэвтрүүлэгчдийг хараад эмзэглэж явдаг нь ч аргагүй юм. Олны мэдэх энэ дэгжин хатагтайг ойр дотныхон нь дайчин, үзэл бодолдоо хэт үнэнч хэмээн үнэлдэг. Цаанаа л ихэмсэг, ялдам энэ хатагтайн нэгэн үзэсгэлэнтэй төрх манай дуранд ийнхүү үлджээ.