“Дэ Жангум” киногоороо монголчуудад танил болсон Солонгосын жүжигчин Ли Ен Э өчигдөр манай улсад ирлээ. Тэрбээр өчигдөр оройн 22.30 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Чингис хаан нисэх онгоцны буудалд буусан юм.
Солонгосын STS телевизийн сувгаас Азийн орнуудын уламжлал хоолны тухай цуврал нэвтрүүлэг, баримтат кино хийж байгаа бөгөөд энэхүү баримтат киноны ажлаар жүжигчин Ли Ен Э Монголд ирсэн аж. Солонгос иргэдийн идэх дуртай тойгны шөл, хавиргатай шөл гэх мэт хоолыг Монголын уламжлалт хоол гэдгийг харуулсан баримтат киног бүтээж, хөтлөгчөөр нь Жангум ажиллах юм байна.
Жүжигчин Ли Ен Э Монголд байх хугацаандаа Рамада зочид буудалд байрлах юм байна. Дашрамд сонирхуулахад, “Дэ Жангум” киноны хоёр дахь цувралыг гаргахаар уран бүтээлчид нь ярилцаж байгаа бөгөөд хуучин бүрэлдэхүүнээрээ тоглох тоглохгүй нь одоохондоо тодорхойгүй байгаа аж.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ