Жүжигчин, дуу оруулагч Н.Ялалт буюу Агаа ажил амьдралаа зохицуулахын төлөө олон жил зүтгэсэн ч түүний хувийн амьдрал нь харин төдийлөн дардан байгаагүй. Гурван ч эхнэрийн нүүр үзсэн түүнийг хувийн амьдралдаа нэлээд тогтворгүй нэгэн гэдэг юм билээ. Түүний анхны эхнэр нь “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан хэмээх хөөрхөн нүд, эгдүйтэй инээдээрээ үзэгчдийн танил болсон бүсгүй. Тэд оюутан ахуй цагаасаа амьдралаа холбосон бөгөөд хөөрхөн хүүгийн эцэг, эх болцгоосон ч төдийлөн удаан хамт амьдраагүй гэдэг. Анхны эхнэрээсээ салмагцаа хоёр дахь амьдралаа эхлүүлж, дахин гал голомтоо бадраасан Н.Ялалтын удаах эхнэр нь мөн л хөөрхөн хүү төрүүлж өгсөн. Гэвч тэд бас л салцгаасан. Харин хэдэн жилийн өмнө “Үнсэлт” хэмээх эротик кинонд хамтран тоглосон Жэнни гэх бүсгүйтэйгээ нэлээд хугацаанд хамтран амьдарсан. Гэвч Жэнни нь тийм ч сайн гэргий байж чадаагүй бөгөөд олон эртэй нэр холбогдож, нөхрийнхөө чихнээс “хонх” уяж, багагүй зовоосон гэдэг. Тиймээс өнгөрсөн жил тэрбээр эхнэрээсээ салжээ. Гэтэл саяханаас түүнийг анхны эхнэр, том хүүгийнхээ ээж Ш.Жавхлантай эргэн нийлж байгаа гэх яриа гарах болсон. Энэ яриа тийм ч оргүй яриа биш бололтой. Тэд өдгөө ч хамтдаа байгаа бололтой. Анхны амьдрал,анхны хань гэдэг ямарч хүнд юунаас ч илүү эрхэм зүйл гэдгийг Ялалт хожуу ухаарсан бололтой.
Санхүүгийн боловсролын "Сурагч-оюутан багш" хөтөлбөр эхэллээ
34 улсын 2340 иргэн зөрчил гаргажээ
БЗД-ийн 48 дугаар сургуулийн барилгын фасадыг шинэчиллээ
Замын хөдөлгөөний удирдлагын төв 2025 онд 54 ажил, арга хэмжээг хэрэгжүүлж, гүйцэтгэл дунджаар 95 хувьтай гарчээ
Хот өнгөрсөн хугацаанд: Нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр: Байгаль орчны салбарын хяналтад торгож, зогсоохыг урьтал болголгүй урьдчилан сэргийлж, зөвлөн тусална
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ