Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн Үндэсний их баяр наадмаар ес давж түрүүлсэн Монгол Улсын аварга Гунаажавын Эрхэмбаярт зориулсан хүндэтгэлийн наадам өчигдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо болж өндөрлөлөө. Наадмын өглөө Сэлэнгэ нутагт хур бороо асгарч байсан ч, наадам эхлэхийн өмнөхөн тэнгэр цэлмэж, наадамч олны магнайг тэнийлгэсэн юм.
Шинэ аваргынхаа цолыг мялаасан энэхүү наадам “Сэлэнгэ түмний талархлын баяр наадам” нэртэйгээр зохион байгуулагдсан бөгөөд наадамд 128 бөх барилдаж, их нас, соёолон, дааганы уралдаан, халх сурын харваа болсон юм.
Наамдын нээлт Сэлэнгэ аймгийн театрын уран бүтээлчдын тоглолтоор эхэлж, Төрийн дуулалаар үргэлжилсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт, Я.Содбаатар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат нарын албаны хүмүүс болон “Ноёд” группын Ерөнхийлөгч Г.Буяндорж нар үг хэлж наадмын үйл ажиллагааг нээсэн юм.
Харин түүний дараа Сэлэнгэ аймгаас төрсөн анхны аварга Г.Эрхэмбаяр морьтой давхин гарч ирэн нутгийн зон олны цөсийг хөөргөж, хүндэтгэлийн алга ташилтыг хүлээж авсан юм.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна