Дуучин Рианна өөрийнх нь зурагтай майкийг зөвшөөрөлгүйгээр худалдаанд гаргасан Их Британийн “Topshop” дэлгүүртэй удтал заргалдсаны эцэст хэрэг түүний талд шийдэгдэхээр болжээ. Цамцны сүлжээ дэлгүүр болох “Topshop” дуучин бүсгүйгээс ямар ч зөвшөөрөл авалгүйгээр уг майкийг нэг жилийн өмнөөс эхлэн худалдаанд гаргасан аж. Гэсэн ч одоог хүртэл ямар ч нөхөн олговор төлөөгүй бөгөөд зөвшөөрөл авахыг ч оролдоогүй байна.
Тиймээс Рианнагийн менежер “Topshop” дэлгүүрийг “дуучин бүсгүйн зурагтай майкийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэж, борлуулсныхаа төлөө 5 сая ам.доллар төлөх ёстой” хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна. Гэтэл үүний хариуд дэлгүүрийн удирдлагын зүгээс “Их Британийн хуульд уран бүтээлчийн нүүр царайг хамгаалсан хууль байхгүй” хэмээн үл ойшоожээ. 
Харин Рианагийн өмгөөлөгч дэлхийд алдартай нэртэй одын нэр төрд халдаж олон сая шүтэн бишрэгчдийг нь хуурсан явдал болж байна хэмээн Лондоны дээд шүүхэд зарга үүсгээд байсан гэнэ. Хэргийн талаар Лондоны дээд шүүхийн шүүгч Жастис Брисс Рианнагийн зурагтай олон ширхэг цамцыг худалдаалсан явдлыг хүмүүст хуурамч итгэл үнэмшил төрүүлж нэр хүндэд нь халдсан төдийгүй худалдан авсан олон хүнийг залилсан явдал хэмээн мэдэгдэж уг цамцыг дахинд худалдаанд гаргахыг хоригложээ. Рианнагийн хувьд цамцны дэлгүүртэй уйгагүй заргалдсан нь тэрээр энэ оноос өөрийн нэрийн хувцас загварын брэндийг гарган загварт хөл тавьхаар шийдсэнтэй холбоотой бололтой.
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
Алба хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжлээ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.861.373 зөрчил бүртгэгджээ
Нэг байрыг 65 хүнд давхардуулан худалдаалжээ
457 сая гаруй төгрөг завшсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж байна
ЕБС-ийн хүүхдүүд өнөөдөр хичээллээд амарна